Эхийн сэтгэл /П.Бадарч/
Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ
Сааль сүүндээ дэвэлзсэн ч санаа сэтгэл гэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрээс муу хүү минь гарахгүй юм даа
Авлигатай тэмцэх газар
Та авилгаас ангид байж чадна.
Сайхан шүлэг бичиж гэнэ ээ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ ээ миний хүү
Арааживаар дуулж байна лээ
Сайн явна гэнэ ээ миний хүү
Аян замын хүн хэлж байна
Муу явна гэнэ ээ миний хүү
Амны зугаа ярьж байна аа
Аль нь ч ялгаагүй дээ ижийд нь
Амьд яваа чинь л ижийдээ алдар чинь юм шүү дээ
Ижий нь муу хүүгээ их л санах юм даа
Араг савар хоёрыг зөрүүлэн байж бодох юм
Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм
Алга аа миний хүү алга
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ
Гол усаар нэг найр наадам
Минийх болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гомдом хэлж байна аа
Аа, яадгийм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа
Дотогшоо би өмөлзлөө
Миний хүү чинь ижийгээ
Гал шиг залуухан явахад үсэрсэн оч минь юм шүү дээ
Миний хүү чинь ижийгээ
Ганц бие минь зандан явахад тасарсан навч минь юм шүү дээ
Алаг бөмбүүлэй эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл
Залгичихлаа гэж зүүдлүүлж олсон ганц үр минь юмсан даа
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яах нь вэ
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юухэв дээ
Ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин муу хүү минь юм
Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь юм
Ижий дээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир ээ
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээ
Давхиад ир, миний хүү
Гурий, гурий
Subscribe to:
Post Comments (Atom)
Анхны минь шагналыг дагуулсан бүтээлээс
Эхийн сэтгэл /П.Бадарч/ Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ ...
-
Бидний бие махбодын үйл ажиллагааг олон тооны эрхтнүүд хамтран явуулна. Эдгээр эрхтэнүүд ганц нэгээрээ биш харин хамтдаа оршиж, үйл ажиллаг...
-
Элэг цөс Таван цул,зургаан сав нэж монголчууд дотор эрхтнийг ялгадаг.Энэ таван цулын нэг элэг нь дүлий эрхтэ...
No comments:
Post a Comment