Эхийн сэтгэл /П.Бадарч/
Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ
Сааль сүүндээ дэвэлзсэн ч санаа сэтгэл гэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрээс муу хүү минь гарахгүй юм даа
Авлигатай тэмцэх газар
Та авилгаас ангид байж чадна.
Сайхан шүлэг бичиж гэнэ ээ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ ээ миний хүү
Арааживаар дуулж байна лээ
Сайн явна гэнэ ээ миний хүү
Аян замын хүн хэлж байна
Муу явна гэнэ ээ миний хүү
Амны зугаа ярьж байна аа
Аль нь ч ялгаагүй дээ ижийд нь
Амьд яваа чинь л ижийдээ алдар чинь юм шүү дээ
Ижий нь муу хүүгээ их л санах юм даа
Араг савар хоёрыг зөрүүлэн байж бодох юм
Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм
Алга аа миний хүү алга
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ
Гол усаар нэг найр наадам
Минийх болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гомдом хэлж байна аа
Аа, яадгийм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа
Дотогшоо би өмөлзлөө
Миний хүү чинь ижийгээ
Гал шиг залуухан явахад үсэрсэн оч минь юм шүү дээ
Миний хүү чинь ижийгээ
Ганц бие минь зандан явахад тасарсан навч минь юм шүү дээ
Алаг бөмбүүлэй эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл
Залгичихлаа гэж зүүдлүүлж олсон ганц үр минь юмсан даа
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яах нь вэ
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юухэв дээ
Ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин муу хүү минь юм
Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь юм
Ижий дээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир ээ
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээ
Давхиад ир, миний хүү
Гурий, гурий
Өөрийн зохиосон дууны үгийг хүргэж байна
117-р сургууль
Эрдмийн түлхүүр атгуулж өгсөн
Ирээдүйн замд хөтөлсөн
Эрдмийн өргөөнд зэргэцүүлэн суулгаж
Эрднэсийг бүтээгч сургууль минь
Дх: Сайн
сайхны өлгий болсон
Салхитын сургууль миний сургууль
Зуун
зуундаа дуурсагдах алдар
Зуун
арван долоо бидний сургууль
Сэлбэ голын хаяанд орших
Сэтгэлээс уяатай бидний сургууль
Сүндэрлэн гэрэлтэх уулс шиг үргэлжлэх
Сургуулын амьдрал бидний бахархал
Дх:
Хүрэх ирээдүйн замч нартаа
Хүндэтгэн байж мэхийн ёсолдог
Хүслийг гүйцээгч саруул танхимдаа
Хүрэлцэн ирэхдээ сэтгэл баясдаг
Дх:
Цөсний чулуу

Элэг цөс
Таван цул,зургаан сав нэж монголчууд дотор эрхтнийг ялгадаг.Энэ таван цулын нэг элэг нь дүлий эрхтэн юм. Дүлий гэсний учир нь элэг талаас илүү хувь нь өвчилж ажилгүй болсон хойно сая өвдөж эхэлдгээс мэдсэн бол эмчилгээ авдаг бөгөөд олон ч арга байдаг. Өвчлөөд эдгэрсэн хүмүүс ч олон байна
Элэгний өвчин архи их уух,өөх хоолноос болдог гэнэ. Харамсалтай нь манайхан архидах нь багасахгүй байгаад идээний дээддээ идүүлж, элэгээ уусаар дуусдаг болжээ.
-Элгэнд сайн нэг зүйл бол монгол үхрийн нүд юм.Үхрийн түүхий нүдний усыг уудаг өглөө,Өдөр оройд үхрийн цөцгийн усыг ууж 30хоног 90 нүдний ус уухад цоо шинэ болно гэсэн үг.Өвлийн цагт нүд олдох нь элбэг байдаг ба хүмүүс ч мэддэг учир зарж байдаг билээ.
-Хавар буюу 1-сарын 6-наас 3-р сарын 28-ны хооронд модон махбодьтой элэг дэлгэрдэг тул гамнах эмчлэх илүү үр дүнтэй байдаг Ядахдаа д элгэнд хортой хлло бага хэрэглэх ёстой сайн байдаг
-Элэгний усан хавантай хүн нохойн халуун цус уухад хаван шээсээр туугддаг ба тэр гарсан шээсээ уухад бүр л сайн байдаг.
-3 дээш жил болсон адууны хомоол 7 ширхэгийг шатааж үнсийг нь буцалгаж уудаг .Шатаасан хомоолын үнс хэлбэрээ алдахгүй үнс болсон байвал 3 дээш жил болсон хомоол гэж тавьдаг.1л усанд буцалгаж тунгаагаад өглөө ,өдөр,орой нэг нэг аяга уудаг.Шарлаад ком болсон охиндоо өгөхөд ууж чадахгүй болтлоо хүндэрсэн байсан тул цутгаж өгсөн гэдэг.Баруун Баян улааны Б.Нацагдорж хатууралтай эмчилгээгүй гэхэд дээрхи аргаар эдгэрсэн гэнэ.
-Баянхонгорын Бөөнцагаан бариач тогооч элэг өвчтэй хүний баруун гарын урүүтэй судаснаас цус авч эдгээжээ.Шарлаж байсан архи ч уучихдаг нөхөр эдгэрсэн гэнэ лээ.Эмч Д.Цэнд-аюуш хомоолоор эмчилдэг байсан,
-3 аяга овъёос бүлээн усанд 5 л паалантай саванд хийж сэрүүн газар 1 хонуулаад өөр паалантай саванд 1л ус буцалгаж нохойн хошууны хатаасан жимс нэг аяга хийж 10 минут буцалгаад овъёосны хандаа зөөлөн галаар буцалгаж 15 минут болоод 3 хоолны халбага шувуун тарна.2Халбага эрдэнэ шишийн молцог хийж дахин 15 минут буцалгаад 45 минут хөргөн 2хандаа шүүгээд хольж бараан шилэнд уудлана.3-3.5 литр болно.Хөргөгчинд 5 хоног хадгалж хоолноос 30 минутын өмнө 15 мл ууна.Өдөр 4удаа 19 цагаас өмнө уудгийг анхаар хүүхэд халбагаар ууна 10 хоног ууна.
Шарлаад тарваганы мах идээд эдгэрсэн хүн байна гэвэл та итгэх үү?
Хаан уул дүүргийн 2-р хороо иргэн Д.Гонгор сонинд ярилцлага өгөхдөө Дорнодод би шарлаад хэвтэх болтол хүн тарвагны мах авчирснаас нууж идлээ.Маргааш нь бие хөнгөрөөд шээсний өнгө засарч зовиургүй болж дахин шинжилгээ өгтөл зүгээр болсон.Тэр үед 29 настай байсан одоо 47 хүоч байна.Дахиж элэг өвдөөгүй эжээ
-1975 онд Онжийн төмөр гэдэг анчин шарлаж нүдв,хуруу хумс нь ногоорчихсон эмнэлэгт хэвтэж байснаа би та нараас амь нэхэхгүй гэсээр гарч харих замдаа тарвага алж идсэнээр эдгэрчээ
-Хөвсгөлд байх цасны хунгийн мах идээд элгээрээ бөөлжиж байсан хүн эдгэрсэн гэдэг
-Завханд ургадаг өвс гэдгээс /танпрам/ хонины хорголын тал хирийг 200гр усанд үрж хйигээд өдөрт 3 халбага уухад шарласан хүн оргүй эдгэрсэн.Маш хортой тул хэмжээг нь анхаардаг.
Хонины халуун нэхийд цурлан халуун сэвсийг нь элгэн дээрээ тавьж хонуулахад эдгэрсэн.
-Элэг хатууралд чийгийн улаан хорхой буцалгаж уудаг.Мөн бөөс 7 ширхэгийг амьдаар нь залгиж эдгэсэн хүн байдаг.
-Элэг нь устсан аньсан навч,боролзгоны шар цэцэг чанаж уугад эдгэрдэг.
-Дэгд өвсийг 2-3 удаа чанаж уухад элэгний халуун гар арилдаг байна.
-Хулангийн ундаа,зээрийн ундааг чанаж өдөрт 3 удаа уух нь элэгний аливаа өвчинд сайн.
-Шил цагаан архинд тарвагны зүсэм элэг хийгээд өдөрт 3удаа эмийн журмаар уухад элэг эдгэдэг байна.
-Хонь ямааны толгойн нойтон арьс,халуун сүүгээр хөхүүлээд элэгний хавдар хатуурал,Элэгний халуун өвчнөө эдгээсэн хүн байдаг.
-Томорсон элгэнд гишүүний үндсийг буцалгаж уух ба намар гандсан дэгд өвс буцалгаж бага багаар 5 хоног уудаг.
-Хорт хавдрын эхэн үед хононы халуун нэхийгээр цурлаж халуун сэвсийг нь элгэн дээрээ тавьж хонуулахад эдгэх нь гарцаагүй.
-Элээ шувууны элгийг аяга буцалсан усанд дүрээд халуунаар нь идвээс эдгэнэ. Усаа ч уудаг
-Цэргийн албанд хамт байсан миний нэг танил нохойн нүдээ нэгээгүй гөлөг элгэн дэрээ тавьж байсан.30 минут орчим болоод гөлгөө авч эхэд нь хөхүүлж амраахгүй бол гөлөгний хамраас цус гараад үхчихдэг бөгөөд 4гөлөг ээлжлэн тавьсаар хөл дээрээ боссон юмдаг.
Элэгний хатуурал
Архи уусаар байгад элэгний циррозтой
болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан
биз. Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн
хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм. Гэвч хүмүүс энэ аймшигтай
өвчний талаар сайн мэддэггүй, аюулыг нь ойлгодоггүй болохоор “Сүх
далайтал үхэр амар” гэдгээр анхаардаггүй. Гэтэл судалгаанаас үзвэл
элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний
шигдээсний дараа ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Энэ өвчинд дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг.
Eрөнхий
Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ.
Шалтгаан
Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал. Гэхдээ дараахь нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, үүнд:
– хорт бодисуудаар хордох (цайвар ахуу мөөгний хор, зарим эм)
– удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин удамшлын хүчин зүйлүүд (ховор тохиолддог)
– дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/ зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.
Явц
Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана.
Шинж тэмдэг
– Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх.
– Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой.
– Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна.
– Биеийн ерөнхий байдал суларч, турна.
– Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно.
– Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ.
– Гарын алга улайна.
– Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлиг эрхтэний хөвчрөлт суларна.
– Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.
– Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.
– Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана.
– Арьс шарлах, загатнаж болно.
Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно. Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.
Оношлогоо
Зөв оношлохын тулд, ходоод гэдэсний эмч үзлэг хийсний дараа доорхи шинжилгээнүүдийг бичнэ;
– Цусны биохимийн шинжилгээ
– Элэгний вирусын гаралтай үрэвсэл үүсгэгчийг тодорхойлох цусны шинжилгээ
– Элэгний болон бусад эрхтэний хэт авианы шинжилгээ
– Улаан хоолойн венийн судасны байдлыг хянах ба цус алдах магадлалыг тодорхойлох ходоод дурандах шинжилгээ
– Элэгний сцинтиграф буву цацраг идэвхит шинжилгээ
– Компьютерийн томограф шинжилгээ.
– Элэгний ба хэвлийн хөндийн бусад эрхтнvvдийн өөрчлөлтийг харна
– Зарим тохиолдолд элэгний эдийн шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагvй шинж тэмдэгийг арилгаж, хүндрэл vvсэх явцыг удаашруулж чаддаг. Үндсэн эмчилгээ:
– Хоолны дэглэм барих. Энд өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоолноос татгалзах.
– Архийг тэчвих.
– Давс болон уургийн хэмжээг хязгаарлах.
– Шээс хөөх эмүүд
– Вирусын эсрэг эмчилгээг ховорхон хэрэглэнэ. Гэвч заримдаа өвчнийг удаашруулдаг талтай
– Плазмоферез. Цусыг хортой бодисоос
шүүж цэвэрлэх. Элэг өөрөө энэ vvргээ биелvvлж чадахаа больсон нөхцөлд
энэ эмчилгээг хийнэ.Энэ өвчинд дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг.

– Өвчин улам даамжирч хvндэрсэн vед өвчтөнийг эмнэлэгт хэвтvvлнэ. Мэс заслын эмчилгээний шаардлага гарч болзошгvй;
– Парацентез. Хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэнийг хэвлийн хананд хатгалт хийж гаргах.
– Цусны гүйдлийн өөр зам бий болгох хагалгаа хийх. Энэ нь гэмтэл ихтэй маш хүн
Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан
Нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй. Мөн элэг цөсний архаг өвчтэй хүмүүсийн нойр булчирхай хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг. Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, зэрэг цөсний замын эмгэгээс болж нойр булчирхайн үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Үрэвслийн үед пегментүүд ихээр ялгарч өөрөө өөрийгөө хайлуулдаг. Үүнээс болж нойр булчирхайн эдүүд төдийгүй ойр орчмын өөхөн эд, эрхтэн өвчилдөг. Дараах хүчин зүйлүүд мөн нойр булчирхай үрэвслийн шалтгаан болдог байна. Үүнд: -12 хуруу гэдэсний үрэвсэл (гастродуодинит, ходоодны шарх өвчин) -Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/ о -Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/ -Бодисын солилцоо алдагдах -Дааврын өөрчлөлт -Судасны өвчнүүд -Элэг цөсний өвчин -Удаан хугацаагаар байнга өлөн байх -Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх -Нэг дор хэт их идэх зэрэг болно. Нойр булчирхайн шинж тэмдэг: Аюулхай орчим, хүйснээс дээш хүчтэй хатгаж, эсвэл халуун оргиж өвдөнө. Өвдөлт баруун ба зүүн тийш дамждаг. Зарим тохиолдолд бүсэлхийлж ч өвдөнө. Ер нь ихэвчлэн хоолтой холбоотой. Хоол идсэний дараа 2-3 цагийн дараа өвддөг. Түүнчлэн хоол боловсруулалт буурах шинж илэрнэ. Хоолонд дургүй болох, огиулах, дотор муухай оргих, бөөлжсөний дараа дотор онгойхгүй байх шинж илэрнэ. Мөн үс унах, арьс хуурайших шинж тэмдэг ч илэрдэг Харин сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл эрс өссөн. Энэ нь нэгдүгээрт, архи болон архины төрлийн ундаа их хэрэглэж байгаатай холбоотой. Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гол шалтгаан архидалт . Хоёрдугаарт, хоолны дэглэм барьдаггүйтэй, хоолны чанар, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой.

Явдал мөрийн мод
https://docs.google.com/presentation/d/1lEFEOEAXnKlDDzYf4I_VEExQ9NKwC9yyXqHqJIzulFk/pub?start=true&loop=true&delayms=3000
Хүний биеийн бүтэц
Бидний бие махбодын үйл ажиллагааг олон тооны эрхтнүүд хамтран явуулна. Эдгээр эрхтэнүүд ганц нэгээрээ биш харин хамтдаа оршиж, үйл ажиллагаагаа хамтран явуулна, өөрөөр хэлбэл эрхтэнүүд бүр аль нэг эрхтний тогтолцоонд нэгдсэн байдаг. Гарал үүсэл нь нэг, бүтэц зохион байгуулалт нь ерөнхий, анатомын хувьд өөр хоорондоо хобоотой, бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа эрхтнүүд нийлж эрхтний тогтолцоог үүсгэнэ. Хүний биеийн эрхтнүүд хэд хэдэн төрлийн тогтолцоог үүсгэнэ.
Үүнд:
· Араг ясны эрхтний тогтолцоо нь биеийн тулгуур болох араг яс, түүний холбоос, үеэс тогтоно. Араг яс нь хүний биеийн хэлбэрийг тогтоож янз бүрийн байдалд тулгуур болж гэмтэл, бэртлээс хамгаална.
·
Булчингийн эрхтний тогтолцоо. Хүний бие дан яснаас тогтдог байсан бол утсаар хөдөлдөг модон хүүхэлдэй шиг л байх байсан байх. Гэвч хүнд тийм утас байхгүй харин булчин бий. Эдгээр булчингууд ясанд шөрмөс, шандсаар бэхлэгдэнэ.
· Ялгаруулах эрхтэний тогтолцоонд бөөр, давсаг, шээсний суваг багтана. Энэ тогтолцоогоор дамжин бодисын солилцооны шингэн бүтээгдэхүүнүүд биеэс гадагшилдаг.Бөөрөөр минут тутамд ойролцоогоор 1 литр цус өнгөрдөг.
Бөөрний жижиг судасуудаар шүүгдэн цэвэр болсон нэгдлүүд нь шээс хэлбэрээр биеэс зайлуулагдана. Бөөр нь бас цусан дахь давс усны хэмжээг хянана.
· Цусны эргэлтын эрхтний тогтолцоо нь зүрх, судаснаас тогтоно. Судсаар дамжих цус бидний биеийн бүх эрхтнүүдэд шим тэжээлийн бодисыг түгээж, бие махбодод үүссэн хэрэгцээгүй бодисыг зайлуулна. Бидний биед 5-6 литр цус эргэлдэж байдаг. Цус нь хэдэн сая жижиг эсийг агуулсан шингэн юм. Эдгээр эсийн ихэнх нь улаан эсүүд учраас цус улаан өнгөтэй байдаг. Зүрх бүх биеэр цусаа шахаж тараадаг маш хүчтэй эрхтэн юм.
· Амьсгалын эрхтний тогтолцоо нь бие махбодыг хүчилтөрөгчөөр хангаж нүүрсхүчилийн хийнээс чөлөөлөх үүрэгтэй. Энэ тогттолцоонд хамрын хөндий, төвөнх, мөгөөрсөн хоолой, уушги зэрэг багтана.
· Хоол боловсруулах эрхтний тогтолцоо нь амны хөндий, шүд, залгиур хоолой, ходоод, гэдэс, элэг, нойр булчирхайнаас тогтоно. Энэ тогтолцооны үйл ажиллагааны үр дүнд хоол тэжээлийн бодис болон хувирч цусаар дамжин бүх биеэр тархана.
· Үржих эрхтний тогтолцоо нь удмаа үргэлжлүүлэх үйл явцыг хангана. Эрэгтэй хүний үржилийн гол эрхтэн нь төмсөг, харин эмэгтэйд өндгөвч байдаг.
· Мэдрэлийн эрхтний тогтолцоо нь бидний биеийн бүх эрхтний үйл ажиллагааг зохицуулна. Тус тогтолцоонд тархи, нугас, мэдрэлээс тогтоно.
Хүний бие махбод
Эрүүл хүний бие махбодыг уламжлалт анагаах ухаанд 25 гэсэн тоогоор илэрхийлдэг. Энэ нь эрүүл бие нь өвчин, хир, тамир гэснэ 3 зүйлээс бүтэх бөгөөд өвчинд нь хий, шар, бадган ордог бөгөөд тэдгээр нь тус тусын 5 ангилалтай байлаг. Хий нь амь баригч, дээш гүйгч, түгээмэл үйлдэгч, гал тэгшлэгч, урвуу арилгагч харин шар нь шингээгч, өнгө урвуулагч, бүтээгч, үзүүлэгч, өнгө тодруулагч гэсэн ангилалтай байдаг. Шүтүүлэгч, янзлэгч, амсуулагч, хангагч, барилдуулагч зэрэг нь бадганых. эдгээр нь тус тусын эрхтэн дээр байрладаг. Биеийн тамирт тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал зэрэг орно. Хирд- өтгөн, шингэн, хөлс орно. Эдгээр нь арвидаж хорогдож хямарснаар өвчин үүснэ.
Монголын уламжлалт анагаах ухаан
Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн үе шатуудыг археологийн олдворууд, түүх, онолын тулгуур материалууд болон анагаах ухааны эртний бүтээлээс тусгайлан судалж, түүний олон талт асуудлуудыг нэгтгэн дүгнэж, боловсруулах, улмаар шинэ чулуун зэвсгийн үеэс XX зууны эхэн хүртэлх Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг цогц болгон гаргалаа.
1.Баримт, нотолгоонд түшиглэн Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжлийг шинэ чулуун зэвсгийн үеэс XXI зууны эхэн үе хүртэл 6 үед хуваан судлах үндэслэлийг гаргалаа.
2.Археологийн болон бичиг, судрын судалгааны үр дүнд тулгуурлан Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжлийг 5000 жилээр тоологдох боломжтойг тогтоов.
3.МЭӨ 209 оноос МЭ 1206 он хүртэлх эрт үеийн 5 эмчийн амьдарч байсан цаг, тэдний бүтээл, товч намтар болон төөнүүр, хануур, хатгах эмчилгээний аргуудын гарал үүсэл, хэрэглээг анх удаа тодруулан гаргав.
4.Эх сурвалж хомсхон 1206-аас 1578 он хүртэлх үеийн анагаах ухааны хөгжлийг олдож буй материал дээр тодруулан баяжуулж, "Алтангэрэл" судрын анагаах ухааны бүлэг, "Идээ ундааны жинхэнэ товч" бүтээлийг задлан тайлбарлав.
5.1578 оноос 1921 он хүртэл хугацаанд Монголд "Анагаах ухааны дөрвөн үндэс", "Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг", "Хатгах, төөнөх тэргүүтэн хураасан ном, дэвтэр", "Хар домын судар" гэсэн дөрвөн томоохон урсгал (сургууль) бий болсоныг анх удаа гарган тавьж, урсгал тус бүрий түүхийг баримтаар баталгаажуулж өглөө.
б.Уламжлалт анагаах ухааны хөгжилтөд гол нөлөө үзүүлсэн "Данжуур"-ын доторхи анагаах ухааны зохиолууд, «Mэргэд гарахын орон" зэрэг томоохон бүтээлийн анагаах ухааны бүлгүүдийг судлан үг утгын тайлбар хийж, зохиогчдыг нь тодрууллаа.
7. Мамба дацантай байсан 104 томоохон хүрээ, сүм, хийдийн нэрийг 86 манба дацангиин байгуулагдсан оныг тогтоож, алдартай 19 эмч, маарамба, эрдэмтдиин намтар, тэдгээрийн 31 зохиолыг судлан Энэтхэг, Түвэдиин аиагаах ухаанд давтагдашгүй шинэлэг онол, эмчилгээнии аргуудыг ялган тогтоов.
8.Монгол эмч, маарамба нарын бүтээл дзх шинэлэг, сэтгэлгээний дэвшилтэд хүрсэн, "Анагаах ухааны дөрвөн үндэс" зохиолын онолын зарим ойлголтыг шинэчлэж чадсан хүйтэн өвчин, үндсэн өвчнийг ялган оношлох, эмчлэх зэрэг шинэ онол, арга зүйг нээн тайлбар хийж практикт хзрэглэх нөхцлийг бүрдүүлэв.
9.Монголын эмч, маарамбууд ХШБ түүнтзй төстэй онол, ойлголтыг хегжүүлэх явцдаа 2-3 тэрбум жилийн өмнө үүсч, төлөвшин өнөөг хүртэл амьдрал, амьд оршихуйн үндсийг тээж ирсэн эсийн доторхи бүтэц, үйл ажиллагааны "МБ-ы 3 төлөв, РОП 3 төлөв" гэсэн шугамыг гадаад шинжээс нь хөөж, нэн оновчтой томъёолж, тэр нь оношлогоо, эмчилгээ, эмт бодис, идээ, ундаа, заслын онолын үндэс болсоор байгааг тодруулан гаргав.

Subscribe to:
Posts (Atom)
Анхны минь шагналыг дагуулсан бүтээлээс
Эхийн сэтгэл /П.Бадарч/ Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ ...
-
Бидний бие махбодын үйл ажиллагааг олон тооны эрхтнүүд хамтран явуулна. Эдгээр эрхтэнүүд ганц нэгээрээ биш харин хамтдаа оршиж, үйл ажиллаг...
-
Элэг цөс Таван цул,зургаан сав нэж монголчууд дотор эрхтнийг ялгадаг.Энэ таван цулын нэг элэг нь дүлий эрхтэ...