Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан
Нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй.
Мөн элэг цөсний архаг өвчтэй хүмүүсийн нойр булчирхай хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг.
Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, зэрэг цөсний замын эмгэгээс болж нойр булчирхайн үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Үрэвслийн үед пегментүүд ихээр ялгарч өөрөө өөрийгөө хайлуулдаг. Үүнээс болж нойр булчирхайн эдүүд төдийгүй ойр орчмын өөхөн эд, эрхтэн өвчилдөг.
Дараах хүчин зүйлүүд мөн нойр булчирхай үрэвслийн шалтгаан болдог байна. Үүнд:
-12 хуруу гэдэсний үрэвсэл (гастродуодинит, ходоодны шарх өвчин)
-Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/ о
-Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/
-Бодисын солилцоо алдагдах
-Дааврын өөрчлөлт
-Судасны өвчнүүд
-Элэг цөсний өвчин
-Удаан хугацаагаар байнга өлөн байх
-Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
-Нэг дор хэт их идэх зэрэг болно.
Нойр булчирхайн шинж тэмдэг:
Аюулхай орчим, хүйснээс дээш хүчтэй хатгаж, эсвэл халуун оргиж өвдөнө. Өвдөлт баруун ба зүүн тийш дамждаг. Зарим тохиолдолд бүсэлхийлж ч өвдөнө. Ер нь ихэвчлэн хоолтой холбоотой. Хоол идсэний дараа 2-3 цагийн дараа өвддөг. Түүнчлэн хоол боловсруулалт буурах шинж илэрнэ. Хоолонд дургүй болох, огиулах, дотор муухай оргих, бөөлжсөний дараа дотор онгойхгүй байх шинж илэрнэ. Мөн үс унах, арьс хуурайших шинж тэмдэг ч илэрдэг Харин сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл эрс өссөн. Энэ нь нэгдүгээрт, архи болон архины төрлийн ундаа их хэрэглэж байгаатай холбоотой. Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гол шалтгаан архидалт . Хоёрдугаарт, хоолны дэглэм барьдаггүйтэй, хоолны чанар, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой.
No comments:
Post a Comment